Бие даасан бохирын шийдэл
Амины орон сууцанд түгээмэл ашиглаж буй бохирын систем нь септик болон нөөцийн саванд төвлөрүүлэн соруулдаг шийдэл юм.
Энэ нь бохир хаягдлыг ялган задалж, ялгаран тунасан шингэн хэсгийг нь газрын хөрсөөр дамжуулан бүрэн цэвэршүүлэн шүүж, улмаар хөрсний усанд тэнцэх халдваргүйжүүлсэн усыг гаргадаг. Иймд бохирын сав (танк) дотор бохирын хатуулаг лаг тунаж, үүнийг 3-4 жилдээ ганц удаа соруулах тул септик систем нь хэрэглээний зардал багатай манай орны хувьд хамгийн тохиромжтой шийдэл юм.
Шаварлаг, усны түвшин дээр байрласан хөрснүүдэд септик систем нь тохиромжгүй. Энэ тохиолдолд соруулдаг бохирын худаг төлөвлөх нь оновчтой. Бохир ус соруулдаг 10 тоннын машин нэг удаа 50-80 мянган төгрөгөөр сордог тул ашиглалтын явцад хэрэглээнээс шалтгаалсан зардал гарна. Дотор бохир усны шугам хоолойн холболтыг ажлын зурагт зааснаар холбоно. Гал тогооны угаагуурын бохир усны хоолойд тос баригч заавал тавих шаардлагатай.
No comments:
Post a Comment