Өмнө нь Хүн гэж юу бэ? гэсэн асуултанд өчүүхэн ч гэсэн хариулахийг зорьсон билээ. Хүн бол улс төрийн, биологийн, сэтгэлзүйн, нийгмийн амьтан, соёлыг бүтээгч, итгэл үнэмшилийг бүтээгч төдийгүй амьд биетүүд дотроос хүн л зөвхөн үхнэ гэдгээ мэддэг гэсэн товч тодорхойлолтыг гаргаж байсан. Харин одоо "Хүн өөрөө өөрийгөө олохуй" гэсэн асуултыг хөндөж уншигчддаа жаахан ч гэсэн өөрийгөө олох замын чиглүүлж, өөртөө "Би гэж хэн бэ?" гэсэн асуултыг тавьж цааш эргэцүүлэн бодох сэдэлийг өгөхийг зорьлоо.Аристотель "философи бол гайхахаас эхэлдэг" гэсэн байдаг. Хүн ухаан орсон үеэс л "Би гэж хэн бэ?" гэсэн асуултанд хариулт өгөх гэж гайхан, ургуулан боддог байсан боловуу.Өөрөөр хэлбэл философи бол энгийнээр ертөнцийн тухай эргэцүүлэл, гайхшрал гэж хэлж болох юм.Тиймээс хүн бүхэн өөрийн философитой юм гагцхүү түүнийгээ сонсож, ойлгон чиглүүлж чаддаг болов уу? гэсэн эргэлзээ гарч ирж байна.Философийг социализмын үед үзэл суртал болгон ашиглаж зөвхөн марксизм-ленинизмийн үзлийг тулгаж байсан бол өнөө үед Эртний философиос эхлээд Орчин үеийн философийн олон урсгал чиглэлүүдийг сонирхон судлах боломж байсаар. Гэтэл одоогийн залуус философийг өөрсдөөсөө холдуулж,хүн ойлгохын аргагүй, гүн гүнзгий тусдаа ойлголт мэт бодож, хэн нэгэн философичид, багш судлаач нарын л судлагдахуун, амьдралд ямар ч хэрэггүй мэт өрөөсгөл ойлгосоор. Гэтэл философи бол энгийнээр танин мэдэхүй .Тиймээс та өөрөө өөрийгөө танин мэд. Эндээс л таны амьдралын философи эхэлж байгаа юм.
Хорвоо дээр оршин буй бүх зүйлс өөр өөрийн гэсэн эхлэлтэй. Эхлэл гэж чухам юу юм бэ? Уг эхлэлийг та өөрийгөө гэж бодож үзсэн үү? Таны амьдрал, таны хүсэл мөрөөдөл, таны гэсэн бүх зүйлсийн эхлэл та өөрөө юм. Хэрвээ би юу ч бодож, юу ч сэтгэдэггүй байсан бол цаас шиг орчлонд бүх юмыг цагаанаар эсвэл хараар төсөөлөх байсан биз. Та заавал алдартан, эрдэмтэн, ухаантан байх албагүй ч өөрийгөө хэн гэдгийг олж мэдэхийн тулд чадах бүхнээрээ суралцаж, мэдэрч, туулах ёстой саад бартааг гатлаж гарах нь таны цорын ганц үүрэг.
Би гэж хэн бэ? гэсэн асуултанд та өөрөө өөрийгөө сонсож, ойлгосноор хариулт өгнө.Тэгвэл би гэж юу вэ? Би бол хүн, Би идэж, ууж, унтаж, дурладаг, өөрийгөө хэн бэ гэдгийг яг сайн мэдэхгүй хүн " гэх байх. Гэхдээ та өөрийгөө "амьтан" гэж хэлэхгүй нь мэдээж. Учир нь хамаагүй зөн совингоо дагах хандлагаар, өөрийнхөө талаар ойлголтгүй байвал жаргалыг хүсдэг, зовлонг хүсдэггүй, адгуусан амьтнаас өөрцгүй болно. Цаашилбал, өөрийн хүсэл зорилгоо мэдэхгүй хүн адгуус амьтанаас ялгарахгүй, тиймээс оюун ухаанаа ажиллуулж, би гэж юу вэ гэдгийг нээн ойлгох нь хамгийн их чухал. Зөвхөн ингэсэн цагт "төөрөлдсөн би"-гээсээ салж "жинхэнэ би"-г олж, амьдралынхаа хугацаанд яавал зохистойг тодорхой ойлгож чадна. "Би"-гийн жинхэнэ мөн чанарыг ойлгохыг онцлох учир бол хүн өөрийн тухай төөрөгдөл, буруу үзэлтэй байх нь бэрхшээлүүд үүдэн гарах уг сурвалж болох бөгөөд аз жаргалаа олох, түүнийг барьж тогтооход хүнд хэцүү байхын шалтгааныг олж чадна. Бид өөрсдийгөө юу вэ гэдгийг олж тогтоож, өөрсдийн талаархи буруу бодлуудыг арилгах нь нэн чухал бөгөөд эс тэгвэл өөрийгөө өөрөөсөө хөөж, хэв загварт баригдсаар байх болно. Үнэн хэрэгтээ өөрсдийгөө тийм хэмээн бодож байгаа, өөрийн дүр төрхийг тодорхойлсон байдал нь бодит байдалтай нийцдэггүй. Бодгаль утгаараа хэрхэн оршдог вэ гэдгийг бид мэддэггүй учраас бидний сэтгэл жинхэнэ орших мэт үзэгддэг нэгэн хуурамч өөрийн дүр төрхийг ургуулан бүтээдэг. Тийнхүү харагдаж байгаа би-г үнэхээр би мөн гэж итгэж насан турш амьдардаг.
Тэгвэл "жинхэнэ би"-гээ олоход дараахи эрдэмтэд өөрсдийнхөөрөө тайлбарлажээ.
....Германы их зохиолч, эрдэмтэн, улс төрийн зүтгэлтэн Иоханн Вольфганг фон Гёте тэрээр “Өөрийгөө хэрхэн таних вэ? Яавч бясалгалаар биш. Харин үйл ажлаараа таниж болно. Гагцхүү Оногдсон үүргээ биелүүлэхийг чармай. Тэгмэгц л чи өөрийхөө үнэ цэнийг мэдэж болох юм” гэж хэлсэн байдаг.
Хүн өөрийгөө таниж чадаагүйгээс болж хуурамч дүрдээ итгэж би чадахгүй, би мэдэхгүй, гэсэн сэтгэл зүйн хаалтыг өөртөө тавьдаг. Бид бүгдээрээ өөрийгөө доогуур юмуу дээгүүр үзэх хатуу тогтсон, буруу итгэл үнэмшилтэй байдаг учраас тэр нь энэхүү өөрчлөгдөн хувирч байгаа ертөнцөд арга замаа олж, баяр баясгалантай явах чадварыг ихээхэн хязгаарладаг. Алдаатай өөрийн төрхийг хайрласнаар "би"-г жаргааж, бардам зангий нь ихэсгэж байгаа ямарваа зүйл эрх мэдэл, эд баялагт шунадаг. Харин өөрийн тогтсон үзэл бодол, цаашдын амьдралын тогтсон хандлага таныг бусдаас ялгаж байдаг.
Өөрийн тогтсон үзэлгүйгээр бусдын үзэлээр хандагч хэн нэгэн бол өөрийн жинхэнэ "би"-гээ алдсан гэсэн үг юм.
Өөрийн тогтсон үзэлгүйгээр бусдын үзэлээр хандагч хэн нэгэн бол өөрийн жинхэнэ "би"-гээ алдсан гэсэн үг юм.
Үүний хамгийн өрөвдөлтэй зан нь мэдэхгүй зүйлээ мэдэмхийрч ярьдагт оршдог. Тиймээс ч “өөрийнхөө хэр ухаантайг ярихаасаа биш, дуугүй суухаасаа олж мэд” гэсэн үг байдаг биз. Тэгээд бодоод байхаар би тийм ч их мэдлэгтэй биш. Бас их мэдлэгтэн болж бусдад харагдахын тулд худал цэцэрхдэг хуурамч амьтан ч биш. Би “ юу ч мэдэхгүй тэнэг” гэж хэлүүлэхээс айдаггүй. Яагаад гэвэл би мэдчихсэн биш мэдэхийн төлөө явж байгаа учраас тэр.“би юу ч мэдэхгүй гэдгээ л мэднэ” гэж Сократ хэлэхдээ хэн нэгний хэл амнаас айгаагүй л байгаа биз дээ…
Ингэхэд та юунаас айдаг вэ? Энэ асуултанд “ганцаардлаас” гэж хариулсан хүн “боол”. Харин ганцаардлаас айдаггүй хүн бол “хаан”. Ганцаараа байх дуртай хүн жинхэнэ эрх чөлөөг мэдэрдэг. Үүнийг Шопенхауэр “ ганцаараа байх дургүй хүн эрх чөлөөнд дургүй хүн" гэж хэлсэн байдаг..
Эрх чөлөөг зөвхөн ганцаар байх үедээ л амс ч болно” гэх үгээр нотолж, Гегель “ ганцаараа байхдаа л хүн өөрийнхөө жинхэнэ дүр төрхийг олж хардаг” гэх өгүүлбэрээр гэрчилсэн байдаг.
Ганцаардалаас ихэнх хүмүүс айдаг гэхдээ миний хэлэх гээд байгаа ганцаардал бол бусдыг аялдан дагалдагч байх бус өөрийн "би"-гээ бусдаас ганцаардал, ангид байлгах өөрийн гэсэн зүйлээ алдахгүй байхыг онцолж байгаа юм.
Орчин үед бид нийгмээс ангид байх байтгуй цахим ертөнцөөс хол байхад хэцүү болжээ.
Үүнээс ангид хол байх ч албагүй. Гагцхүү энэхүү хурдацтай тархах мэдээ, мэдээлэл дотроос өөрийн үнэлэмж, үзэл бодлоо бүү алдаарай. Хаяа нэг ганцаараа байж, утас, цахим мэдээ, мэдээлэлээс хол байж "Тархиндаа мацаг" барьж, өөртөө асуулт тавьж, хариулахыг хичээгээрэй. "Олны дотор үгээ шинж, Ганцаараа байхдаа өөрийгөө шинжээрэй"......
Эцэст нь өөрийн хэлэх дуртай үг болох " Би зовлон шаналалд хэзээ ч бууж өгөхгүй.” гэсэн үгээр төгсгөе.