Энэ зургийг хараад танд юу бодогдож байна вэ?
Эртний Грекийн домогт хүн хамгийн анх 2 толгойтой, 4 хөлтэй, 4 гартай, нэг хэлтэй хэнд ч дийлдэшгүй хүчирхэг эрэгтэй, эмэгтэй хүний хослол байжээ. Гэвч Зевс бурхан өөрийг нь үл ойшоож бардам зан гаргалаа гэж уурлан 2 хэсэг хуваагаад олон ондоо хэлтэй болгож орхисноос хойш хүн гэдэг амьтан өрөөсөн талаа хайсаар амьдралаа өнгөрүүлдэг болжээ.Хэрвээ өөрийн талаа олж үнсэлцэх аваас хоёр тал дахин нийлж хэнд үл дийлдэх хүчирхэг холбоо үүсдэг хэмээн домогт гардаг билээ.