Wednesday, August 28, 2013

Улаанбаатар хот Монголын нүүр царай байж чадах уу?

Хот нь Орчин үеийн хүний ажиллаж амьдрах газар төдийгүй эдийн засаг, улс төр, соёлын амьдралыг удирдаг соёл иргэншлийн эхлэлээ авдаг төв болдог. Энэ үүднээс тухайн улс орны хөгжлийг нийслэл хотын гүүр царайнаас харж болно.
Өндөр хөгжилтэй орнуудын том хотууд аж үйлдвэрийн хувьсгалын үр дүнд үсрэнгүй хөгжиж хотжилтын өндөр түвшинд хүрсэн төдийгүй өнөөдрийн зарим том хотууд хөгжлийн дээд цэгтээ хүрсэн гэгдэж байна. Тухайн улсын соёлын төв болох нийслэлд алслагдсан хөдөөний оршин суугчдыг татагдахад хүрэгдэг төдийгүй өөр өөр газар нутаг үндэстэн ястангуудыг нэгтгэдэгээрээ давуу билээ. Улаанбаатар хот нь Хатан Туулын хөвөөнд, Хан Богдын хормойд Монгол улсын төвийн бүсэд, далайн түвшнээс 1350 м-т оршдог, 470 000 га нутаг дэвсгэртэй. Нутаг захиргааны хувьд 9 дүүрэг, 132 хороодод хуваагддаг. 1921 оны хувьсгалаас өмнө манай улс 600 мянган хүн амтай байсан бол одоогийн байдлаар 2,908,000 хүрсэний зэрэгцээ хот сууринд 1 сая орчим буюу хүн амын 40% нь хотод амьдрах болсон. 1990-ээд онд зах зээлийн эдийн засагт шилжсэн, 2000-аад оноос эдийн засаг эрчимтэй хөгжсөн зэрэг шалтгааны улмаас нийслэл рүү чиглэсэн хүн амын төвлөрөл ихэсч, 2011 он гэхэд 41% болж, цаашид ч төвлөрөл өсөн нэмэгдэх хандлагатай байна.Улаанбаатар хот маань аль хэдийнээ сая гаруй хүн амтай томоохон хотуудын нэг болжээ. Гэвч дэлхийн томоохон хотуудын хөгжилтэй энэ зэрэгцэхэд хот төлөвлөлт хувьд замбараагүйгээс хотын хувьд ихээхэн бэрхшээлүүд гарч ирж байгаа юм. 1990 оны ардчилал хүмүүст соёлын эрх чөлөөг өгөөд зогсохгүй хүн бүр өөрийн хүссэн газраа амьдрах эрхтэй болж боловсрол эзэмших, өндөр цалин хөлстэй ажил эрхлэх , амжиргаагаа дээшлүүлэх зорилгоор иргэд хөдөөнөөс хот руу, хотоос гадаад улсруу нүүдэллэх болжээ.Үүний ор дүнд гадаад руу өр зээл тавин зориг гарган явсан иргэд хэдэн жил хөлсөө дуслуулан цуглуулсан мөнгөөрөө байр машинтай болоод ирж байхад хөдөөнөөс хот руу шилжин суурьшигсадын маань нэлээд хэсэг нь ажилгүйчүүдийн эгнээнд элсэн орж,хотын захын гэр хороололд ус түлээнээс хол,утаан дотор, уулан дээр, оршуулгын хажууд гээд хэцүүхэн орчинд үр хүүхдээ өсгөн хүмүүжүүллэж амьдрах болсон нь харамсалтай. Харин зарим танилтай, овсогоотой хэсэг нь зах зээлийн өрсөлдөөнд хүчтэй сэргэлэн нь амьдарж чаддаг гэдгийг ойлгон амжиргаагаа дээшлүүлж чадсан нь харагддаг. Амьдралаа сайжруулах гэсэн мөрөөдөл нь андуурал болж амьдралд хөл алдсан зарим нэгэн архи ууж төр засаг руу бурууг чихэж,"... зах зээлийн нийгэм ийм болсон цаг... урьдын амьдарл сайхан байжээ" хэмээн өөрийгөө тайтгаруулж байхад "... хүчтэй, овсгоотой нь амьдардаг хорвоо" хэмээн авъяас хүч чадлаа ашиглан боломжийн амьдрах нэг нэсэг байхад цалингаас цалингийн хооронд, зээлээс зээлийн хооронд амьдралаа аргацаах иргэд ч цөөнгүй байна. Хотод ийнхүү оршин суугчидын амьдралын хэв маягийн ялгаа ихээхэн харагдаж байгаа боловч аль ч улс оронд, ямарч нийгэмд амьдралын тэгш бус байдал байсаар ирсэн билээ. Улаанбаатар хот руу чиглэсэн энэхүү хүн амын нягтрал нь дэд бүтцийн эрэлт хэрэгцээ, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг ихэсгэн, цэвэр усны эх үүсвэр, цахилгаан дулааны шугам сүлжээний хангамжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагыг үүсгэж, хог хаягдал, агаар, хөрсний бохирдол, хүнсний аюулгүй байдал,замын хөдөлгөөний түгжрэл зэрэг хотын олон асуудлыг бий болгож байна. Нийслэлийн хүрээ тэлсээр л нйигмийн ачаалал ихэссэж эмнэлэг сургуулийн хүртээмж муудах, эрчим хүч, усны хангамж дутагдах, гэмт хэрэг нэмэгдэх зэрэг асуудлууд тулгарч байхад шилжин суурьшигсад нүүдэлсээр үүнийг зогсоох боломжгүй нь харамсалтай. Харин хөдөө орон нутагт мэрэгжилтэй боловсон хүчний хомсдол үүсэх, эзгүйрэх зэрэг сөрөг үр дагаврууд гарч байгаа юм. Оршин суугчдын сайхан амьдрах хүсэл эрмэлзэл, хүч чадлыг боож хаах биш нээж чиглүүлэх, дэвжин дээшилэхэд нь чиглүүлж саад болж байгаа бүхнийг арилган чөлөөлөх замаар л хот суурин хөгжих ёстой. Иймээс Улаанбаатар хотыг цаашид ямар нэгэн төлөвлөлтгүйгээр өргөжин тэлэх буюу гэр хорооллын тэлэлтийг зогсоож дэд бүтэц, төвийн шугам сүлжээнд холбох зардал, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг багасгахын тулд нийтийн тээврийн сүлжээнд түшиглэсэн цомхон хотыг байгуулах нь Улаанбаатар хотын тогтвортой хөгжих нөхцлийг бүрдүүлэхэд нэн чухал үүрэгтэй юм. Хотжуулах үйл явцыг хурдасгаж чадах зарчмын томоохон хөдөлгөгч хүч бол гэр хороололыг орон сууцжуулах. Гэр хорооллыг орон сууцжуулах ажил эдийн засаг, нийгэм, соёлын томоохон өөрчлөлт, их үсрэлт болох юм.Энэ төслийг гэр хороололд амьдарч байгаа өрх бүр хашааныхаа газрыг байраар солих замаар хийж болох талаар Монголын Иргэний Холбоо санаачлан хотын удирдлагад хандаж байсан. Газраа байраар солих энэхүү иргэдийн санаачлагыг хотын түрүүчийн дарга"газраа гурван өрөө байраар ёолих" тухай ёонгуулийн амлалт болгож, үүний ачаар гишүүнээр сонгогдсоноос өөр юм хийгдсэнүй. Харин одоогийн Засгийн газар иргэддээ орон сууцжуулахад бодитой хувь нэмэр оруулах үүднээс "Байшин үйлдвэрлэх комбинат-1" төсөлд шаардагдах санхүүжилтийн гуравны нэгийг "Чингис бонд"-ын хөрөнгөөс Хөгжлийн банкаар дамжуулан шууд зээлийн гэрээ хийж, санхүүжүүлэхээр шийдвэр гаргасан төдийгүй бодлогын цөм нь залуу гэр бүлд хөнгөлттэй нөхцөлөөр орон сууцны зээлд хамрагдахад туслах, барилга угсралтын компаниудад орон сууц барих газрыг үнэгүй олгож, дэд бүтэц байгуулах ажилд нь дэмжлэг үзүүлээд харьцангуй хямд, чанартай орон сууцаар иргэдийг хангах явдал юм. Ийм нөхцлөөр үндэсний барилгын компаниудтай гэрээ хийж, эхний 1560 айлын орон сууцны барилгын ажил эхэлсэн” гэлээ. Буянт-Ухаад баригдаж байгаа орон сууцны хорооллын эхний 500 айлын сууц 11 сарын 30-нд, үлдсэн 1000 гаруй нь ирэх оны 5 сард ашиглалтад орох юм. Энэ талар цаашид ямар аргаар оновчтой шийдвэрлэх талаар нэлээн нухацтай бодож үзсэний үндсэн дээр хэрэгжих боломжит хувилбарыг сонгон хэрэгжүүлэхийг л харж суухаас ......
                                                                                                               Бичсэн: Б.Туул

Ээж модонд даатгасан хүсэл буюу боомилогдсон мод

МОНГОЛЧУУД БАЙГАЛЬ ЭХЭЭ ШҮТЭЖ ИРСЭН НЬ САЙШААЛТАЙ- Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатарын ойролцоо орших Ээж модонд очиж хүслээ шивнэлээ. Үнэндээ би иймэрхүү зүйлд итгэхийг хүсдэггүй ч “Ээж модонд шивнэсэн хүсэл маань биелсэн” гэх хүмүүс миний эргэн тойронд цөөнгүй байдаг бөгөөд амралтын өдрөөрөө салхинд гарч Сэлэнгэ аймгийг үзэх хүсэлдээ авсан нь энэ. Улаанбаатараас 20:30 цагт вагонд суулаа. Өдөржин аяллын бэлтгэл хангасан учраас ороод л нойрондоо дийлдэв. Нэг мэдэхнээ өглөө 05:00 цаг болж “Буух болсон байна шүү” гэх хүмүүсийн чимээгээр сэрлээ. Вагоны дуу, түжир түжир явдлыг эс тооцвол бартаа саадгүй явж Сэлэнгийн вокзал дээр буусан нь тэр. Монголд үүнээс тухтай, хямдхан унаа гэж бараг алга даа. Галт тэрэгнээс буухад Ээж мод руу явах унаа бэлхэн байх бөгөөд бараг зорчигчдоо булаацалдах янзтай. Биднийг зорьсон газраа хүрэх замд манай жолооч хөтчийн үүргийг давхар гүйцэтгэж ойролцоох сонирхолтой газруудаа тайлбарлаж өглөөний нар, эрүүл байгалийн цэнгэг агаарт хачир нэмэх нь нэн таатай. Магадгүй бид мэдлэгтэй сайн жолоочтой таарсан азтай аялагчид байх. Бид 5:40 гэхэд Ээж модонд ирлээ. "Ээж Мод"-ыг хадгаар ороож тахисан байх ба өмнө нь идээ будаагаа өрж сүү өргөжээ. Энэхүү хадаг яндар болсон сүрлэг хөгшин модыг дугуй булант цайгаар хашаалж урд талд нь хаалга гаргасан байх юм. Хашаа ч тэр, гол тахилга ч тэр, идээ будаа, хадганд дарагдсан нь Монголчуудын ариун дагшин газартаа ханддаг жишгийг харуулах мэт. Үнэхээр өвөрмөц тогтоц бүхий моднуудыг хадгаар ороосон нь өлгийдсөн мэт. Бас боомилуулсан мэт. Хөөрхий Ээж мод минь хэдэн давхар ороосон хадгандаа боомилогдож халуунд хөлс нь урсаж суух шиг сэтгэгдэл төрөв. Модыг ингэж хадгаар ороох нь сүсэг бишрэл боловч нэг их сайн зүйл биш бололтой. Ингэж ороосноор модны ургалт зогсож хатаж хорчийдгийг мэргэжлийн хүмүүс нь хэлдэг. Тиймдээ ч саяхан овооны тахилга цэвэрлэх үйл ажиллагааг нэгэн төрийн бус байгууллага өрнүүллээ. Уг нь нэлээд алсуур хамгаалалт хийгээд эмх замбараатай очоод хүсэлтээ шивнэчихвэл болмоор юм шиг санагдсан. Мөргөлчдийн өргөсөн идээ ундаанд ноход найрлаж харагдана лээ. Бас л нэг сонин мэдрэмж. Энэ байгалийн хууль, зохицол уу? Энэ нь нэг бодлын хүндлэл шүтлэг боловч яг үнэндээ байгаль дэлхийгээ бохирдуулж байгаа хэрэг. Эрт үеэс уламжлагдсан энэ ёс заншлаа буруутгах гэсэнгүй. Харин дээдлэн шүтэж байгаа бол орчин тойрныг нь цэвэрхэн байлгаасай... Гэхдээ “Сайн санаат хүмүүс цэвэрлэдэг юм” гэж жолооч ахын ярихыг сонсоод жаахан уужрав. Хэрэв сайн санаат хүмүүс цэвэрлэдэггүй бол Ээж модонд гийчид өдөр бүр тасралтгүй ирж, хогоор дүүрэх юм шиг санагдсан. Хэдийгээр байгаль орчны асуудал нь санааг минь зовоосон ч тэр үед сүсэг бишрэл муутай надад “Хүслээ шивнэвэл биелэх байх” гэсэн итгэл эрхгүй төрсөн нь сонин. Магадгүй Ээждээ чин сэтгэлээсээ залбирч байгаа хүмүүсийн итгэл, тэдний зан үйл надад нөлөөлсөн биз. Хүслээ шивнэх гол ажлаа амжуулсан манайхан Орхон голын эрэгт орших Сэлэнгэ аймгийн төвийг үзэхээр хөдөлсөн юм. Манай хөтөч жолооч Сэлэнгийн Гэрэлт цамхагт хүргэж өгөв. Тэндээс ойролцоох орчин үнэхээр сайхан харагдах бөгөөд “Цэвэрхэн хот” гэх бодол аяндаа толгойд оров. Өндрөөс хотыг тольдсон бид нутгийн сайхан үнэртэй брэнд том талх, загасыг нь худалдаж аваад 12:00 цагаас хөдлөх автобусандаа яаран суулаа. Хот руу явах замдаа Дархан хотоор дайраад амжив. Бага зардлаар жижигхэн аялал хийж сэтгэл хангалуун ирснээ энд хэлэх нь зүй. Та гэсэн амралтынхаа өдрөөр хүслээ шивнэж, амтат талх, загасыг нь амтлаад үзээрэй. Энд нэг зүйлийг нэмж хэлэхэд хэрэв та Ээж мод рүү очвол бишрэлийн шинжтэй зан үйлээ үйлдэхдээ хог тарихгүй байвал хүсэл тань улам биелэх юм шиг санагдсан.

Эхэлсэндээ биш яаж төгссөндөө л харагддаг

Амьдрал үргэлжилсээр............. Надад өөр өөрийн өнгө аяс бүхий бэлгийг амьдрал өгсөөр үүний хариуг би яаж өгөхөө мэдэхгүйдээ харамсаж сууна.

Албан байгууллага болон айл гэр, амин орон сууцны бохир, цэвэр усны шугамын /септик/ шийдэл шинээр суурилуулах Сантехник угсралт холболт Сан...