Sunday, September 1, 2013

Ливи улс

Ливи улс



(Жамахирийн Арабын Аугаа их Социалист Ливи Ард Улс)

  • Африк тивийн хойд хэсэгт 1.757.000 кв.км газар нутаг эзлэн оршдог орон.  90%  нь цөл бөгөөд тус улс нь газар нутгийн хэмжээгээрээ дэлхйид 17-д, Африк тивд 4-т ордог.
  • 2003 оны үнэлгээгээр 5.499.074 хүн амтай байсан ба мөн онд хүн амын жилийн дундаж өсөлт 2.39 хувь болж, 2050 онд 10.817.176 болох төлөвтэй орон. 
  • 3.1 хүнд 1 кв.км газар нутаг ногддог, хүн амын 88 хувь нь хотод, 12 хувь нь хөдөө газар оршин суудаг, 
  • Нийслэл Триполи хот 1.773.000 хүнтэй, хүн амын 97 хувийг араб, бэрбер, албан ёсны хэл нь араб, сунитурсгалын лалын шашинт орон.
  • Дунджаар 76 насалдаг, 1000 төрөлтөнд 27 нярайн эндэгдэл бүртгэгдсэн байна. Хүн амын 82.6 хувь бичиг үсэгтэй, дотоодын нийт бүтээгдэхүүний 7.1 хувийг боловсролын салбарт зарцуулдаг, албан ёсны сургалт 9 жил, нэг багшид 8 сурагч ногддог байна.
  • Мөн 1000 хүнд 259 радио, 109 телефон, 151 телевизор, Птогтмол хэвлэл, 2001 оны үнэлэлтээр 10.000 хүнд 0.13 интернэт ногддог байна.
  • Ливи орон олон зууны туршид гадаад улсын түрэмгийлэлд өртен хараат орон байсан бөгөөд 1951 онд тусгаар тогтнолоо олсон байна.
  • 1977 онд баталсан үндсэн хуулинд "Засгийн бүх эрхийг ард түмний гарт өгч, тэд ардын ардчилсан аргаар улс орныг удирдан жолоодох болно" гэж заажээ.
  • Ардын ардчилсан арга гэдэг нь ардын хурал, ардын хороо, үйлдвэрчин зэрэг олон нийтийн байгууллагаар дамжуулан удирдана гэсэн үг ажээ. Араб хэлээр ардын засаглал гэсэн утгатай ажээ.
  • Төрийн эрх барих дээд байгууллага нь Бүх Ардын Конгресс бөгөөд жилд хоёр удаа хуралдана. Гүйцэтгэх засаглал нь Ардын дээд хороо. Ливийн эдийн засагт газрын тосны үйлдвэрлэл онцгой үүрэг гүйцэтгэдэг байна. Тус улсын хөдөлмөр эрхлэгчдийн тоо 2001 онд 1.550.731 байсны 11 хувь нь хөдөө аж ахуйн, 23 хувь нь үйлдвэрлэлийн, 66 хувь нь үйлчилгээний салбаруудад ажиллаж байжээ.
  • 2000 онд тус улсын экспорт 13 тэрбум, импорт 4.7 тэрбум доллар байсан ба нийт экспортын 95 хувийг газрын тос эзэлж байжээ.
  • Дотоодын нийт бүтээгдэхүүн 2000 онд 34.1 тэрбум долларт хүрч нэг хүнд 6.430 доллар ногдох болжээ.
  • Ливийн армийн бие бүрэлдэхүүн 2001 онд 76.000 хүнтэй байсан ба түүнд дотоодын нийт бүтээгдэхүүний 4.1 хувийг зарцуулжээ.
  • Мөнгөний нэгж нь ливи динар. 0.60 динар = 1 US $(2001)
  • Монгол, Ливи улсын хооронд 1976.06.16-нд дипломат харилцаа тогтоожээ.
  • Ливийн төрийн далбаа нь цулгуй ногоон өнгөтэй байдаг онцлогтой.


Бүгдийг унших: http://mongolian.ruvr.ru/2011/10/23/59203001/

Харин доорхи мэдээллийг сайт ухаж байгаад санамсаргүй уншаад сонирхолтой байх үүднээс блогтоо тавиллаа.

Ливийн удирдагч Муаммар Каддафи 10-р сарын 20-нд амь үрэгдсэн бөгөөд Зөвхөн Кадаффигийн удирдлаганд байх үед Ливид:

1. Бензин уснаас хямдхан. 1 литр бензин 0,14 $


2. Шинээр гэрлэгсдэд 64 000 $ бэлэглэдэг

3. Боловсрол болон эмнэлгийн тусламж үнэгүй

4. Гэр бүлийн гишүүн бүрт 1 000 $ жилд өгдөг

5. Ажилгүйчүүдэд сард — 730 $.

6. НАТО-ийн бүх цэргийн базуудыг хаасан

7. Сувилагчийн цалин — 1 000 $.

8. Шинээр төрсөн хүүхдэд 7 000 $ өгдөг.

9. Шинээр бизнес эрхэлэгчдэд улсаас өгөх тусламж — 20 000 $.

10. Том хэмжээний татвар шимтгэлүүдийг болиулсан.

11. Дотоодын нийт бүтээгдэхүүн нь — 14 192 $

12. Гадаадад суралцах болон эрдмийн зэрэг хамгаалахыг улсаас даадаг

13. Сүлжээ дэлгүүрүүд нь олон хүүхэдтэй айлд гол нэрийн бүтээгдэхүүнээ хямдралтай зардаг

14. Хугацаа нь дууссан бараа зарахад өндөр хэмжээний торгууль төлөх ба эрүүгийн хэрэгт ордог

15. Аптекууд зарим гол эмнүүдийг үнэгүй өгдөг

16. Эм дуурайлган хийвэл цаазаар авах ял авдаг

17. Байрны төлбөр гэж байдаггүй

18. Эрчим хүчний төлбөрийг ард түмэн төлдөггүй

19. Спиртын төрлийн зүйлийг хэрэглэх, зарах нь хориотой -"Хуурай дүрэм"

20. Орон сууц болон машин зээлээр авахад хүү төлдөггүй

21. Зуучлалын үйлчилгээ байдаггүй

22. Машин авахад 50%-ийг нь улсаас даадаг, цэргүүдэд 65%-ийг нь даадаг

23. Бүх гадаадын үйл ажиллагаатай байгууллагуудыг болиулсан

Зөвхөн Муаммарын үед Ливийн зүүн хэсэгт орших негрүүд хүний эрх эдэлж байжээ. Тэрээр 40 жил төр барихад нь түүний эрх мэдэл 3 дахин өсч, хүүхдийн жилийн дундаж үхэл 9 дахин багасч, ард түмнийх нь дундаж наслалт 51,5-аас 74,5 нас болтлоо өссөн байна. 






Хүний тухай баримтууд

Баримт № 1. Сахарын цєлд эртний хvний булшууд олджээ. Эдгээр булш ойролцоогоор 5000 жилийн настай. 2005-2006 онуудад 200 орчим булш олдсон гэдэг. Эдгээр булш 2 метрээс илvv урттай хvмvvсийнх байв. Баримт № 2. Аврага чулуужсан араг яс Туркт бас олдов. Эртний хvний нэг яс нь гэхэд 120 см урт байлаа. Vvнээс vзвэл уг хvний єндєр 5 метр хавьцаа байсан нь тодорхой. Баримт № 3. Хятадад 3-3,5 метр єндєр хvний яс олдов. Тэгэхээр жин нь 300 килограммаас доошгvй байсан бололтой. Баримт № 4. Австралид хvн судлаачид эртний хvний чулуужсан шvд олов. Шvдний урт 67 см, єргєн нь 42 мм байжээ. Ийм шvдтэй хvний єндєр 7,5 метр, жин нь 370 кг байсан хэмэн судлаачид vзэж байна. Энэ олдворын нас 9 сая жил гэсэн дvн гарчээ. Баримт № 5. Арий vндэстэн 1 сая гаруй жилийн ємнє атлантын иргэншлийн гvнд vvссэн. Єнєєгийн амьдарч буй хvмvvс бvгд арийчууд. Эртний арийчууд 3-4 метр єндєр байв. Харин яваандаа нуруу нь намхан болсон гэж эрдэмтэд vзэж байна. Баримт № 6. Хvн судлаачид инкvvдийн чулуун дээр зурсан зургийг Перугаас олжээ. Энэ зурган дээр хvмvvс динозавруудтай хамт амьдарч байсан ул мєр байв. Хvн болон динозавр биеийн хэмжээгээр бараг адилхан. Иймд динозаврын эрин vед аврага хvмvvс амьдарч байсан байх нь... Динозавр хvнийг идэж, хvн динозаврын толгойг тасдаж байгаа нь зурган дээр тодхон харагдаж байна. Баримт № 7. Эртний аврага хvний vлдэгдэл дэлхийн бараг бvх хэсгээс олдож байна. Мексик, Перу, Пенсильвани, Тунис, Техас, Филиппин, Сири, Марокко, Австрали, Испани, Гvрж гэх мэт … Vнэхээр ийм том хэмжээтэй байсан уу гэж бодох нь гол бус, харин ямар шалтгааны улмаас энэ аврага хvмvvс алга болсон юм гэдгийг мэдэх л vлдэж байна. 
Эх сурвалж: http://dab-undraa.blogspot.com

Албан байгууллага болон айл гэр, амин орон сууцны бохир, цэвэр усны шугамын /септик/ шийдэл шинээр суурилуулах Сантехник угсралт холболт Сан...