Thursday, November 28, 2013




Шинэ жил удахгүй болохнээ. Он солигдох торгон агшинд хайртай дотныхоо хүмүүстэйгээ секунд тоолон  өнгөрсөн оноо үдэж, шинэ оноо угтаж авдаг билээ. Шинэ жилийн баяр хүн бүхний сэтгэлийг сэргээж, хахир хүйтэн өвлийг давахад тусалдаг шиг санагддаг. 
Тийм ч үүднээс шинэ жилийн сонин сайхнаас өөрийн олж мэдсэнээ бусадтай хуваалцая гэж бодлоо.
Австралид хамгийн анх шинэ жилийн баяр тэмдэглэжээ.
Эртний Ромын цаг тооны бичигт жилийг 10-ни сард л хуваан, 3-р  сарын 1-нийг шинэ жилийн эхний өдөр гэж тооцдог байжээ.Харин МЭӨ 713 оноос хуанлид 1, 2-р сар нэмэгдсэн. Гэсэн ч үүнээс 600 жилийн дараагаас шинэ оныг 1 сарын 1-нээс эхлэх болсон аж. Харин дэлхийн бүхий л улс үндэстэнээс хамгийн анх Австралид шинэ жил болгон тэмдэглэжээ. Азид хамгийн сүүлд дэлгэрсэн гэдэг.Мөн ХХ зууны үеэс АНУ-д зул сарыг үндсэн утга болох шашны зан үйлийн зэрэгцээ үндсэний албан ёсны баяр болгон тэмдэглэх болжээ. Зул сарын баяр түгэн дэлгэрхэд АНУ-ын ерөнхийлөгч Франклин Рузвельт ихээхэн нөлөөлсөн гэдэг.1930-ад оны үеэр Эдийн засгийн их хямралын үеэр Ф.Рузвельт энэ баярыг өргөжүүлсэнээр худалдаа арилжаа нэмэгдэж, эдийн засагт эерэгээр нөлөөлж болохыг анзаарчээ.Тухайн үед шашныхантай эсэргүүцэл тулгарч байсан ч улс орон даяар албан ёсоор тэмдэглэх болжээ. Шинэ жилийн гацуур аз жаргал бэлэглэдэ
Шинэ жилийн талаар төсөөлөхөд гацуур мод, өвлийн өвгөн санаанд ордог. Шинэ жилийн модыг эртний Германаас үүдэлтэй гэж үздэг. Германчууд мөнх ногоон гацурыг хамгийн чухал бэлгэ тэмдэгээ болгодог байж. Бремений Адам хаан есөн жил тутамд 2м өндөртэй гацуураар тахил өргөдөг байсан бөгөөд энэ уламжлалыг хойч эь өвлөн авч үргэлжлүүлжээ. 
Гацуур мод чимэж, тэмдэглэдэг уг баяр Шведээс Фенланд  ХVIII зуунд нэвтэрсэн гэж үздэг.
Хамгийн анхны шинэ жилийн гацуур модыг 1841 онд Английн хатан хаан Викториад  түүний нөхөр хунтайж Альберт, Герман улсаас авчирч бэлэг болгон Виндсорын шилтгээнд засаж байжээ.Тэр үеэс эхлэн хүмүүс гацуур модыг гэртээ авчиран засаж чимэглэдэг болёон түүхтэй. 
Хамгийн үнэтэй гацуур Дэлхийн хамгийн үнэтэй гацуур Сингапурт байдаг. Сингапурын "Bugis Jinston" супермаркетад тавигдсан эл гацуур нэг сая 500мянган ам.долларын үнэтэй. Энэхүү үнэт модыг бүтээхэд 913 каратын 21798 очир алмааз, 3763 болор хатгуур, 456 гэрэл зарцуулжээ. Үнэт эдлэл үйлдвэрлэгч дархчуудын гараар урлагдсан энэ гацуур 6т өндөр, 3215 кг жинтэй.

Албан байгууллага болон айл гэр, амин орон сууцны бохир, цэвэр усны шугамын /септик/ шийдэл шинээр суурилуулах Сантехник угсралт холболт Сан...