Стиг Ларсоны Луун шивээст рамон нь Орчин цагийн адал явдалт зохиолын шилэг бүтээл юм. Стиг Ларсон 3-ласан бүтээл болх Миллениум гар бичмэлийг түүний 2004 онд зуурдаар нас барсаны дараа нь 3-ласан рамон болгон хэвэлсэн нь хэний ч санаад оромгүй амжилтыг авчирчээ. Номыг нэлээн эрт худалдаж аваад уншиж амжихгүй явсаар зав гаргаж суулаа. Хархад нэлээн овортой хатуу хавтастай энэ номын нэрийг хараад л Луун шивээстэй охины талаар гардаг болвуу гэж бодлоо. Эхний хэдэн хуудасийг уншвал ерөнхйидөө сонирхол татах зүйлгүй санагдаад номоо хаах гэж байтал Вагнер гэх хөгшинд үл мэдэгдэх хүнээс шуудангаар жаазалсан хатаасан цэцэг явуулдаг. Энэ байдал нь жил бүр түүний төрсөн өдрөөр ирдэг тухай гарахад харин ч нэг сонирхол татах шиг болов.Эхлжжд зохиолын дүрүүдийг тодорхойлвол:
Микаел Бломквист- Дөч эргэм насны шударга, зарчимч, мэргэжилдээ үнэнч, өндөр ёс суртахуунтай сэтгүүлч нэгэн... Бломквистийн дүрийн нэг дурдах ёстой онцлог бол түүний сонин амьдрал... Өөрийн дарга буюу нөхөртэй Эрика гэгч бүсгүйтэй энгийн биш харилцаатай бөгөөд тэр хоёрын харилцааг нууц амрагийн гэж хэлж боломгүй... Эрикагийн нөхөр нь тэр хоёрыг мэддэг төдийгүй хүлээн зөвшөөрдөг... Бас чамгүй тохиолдлын бэлгийн харилцаанд орно гээч... /Энэ нь яг дорнын хүмүүс, тэр тусмаа монголчууд маань ойлгоход ихээхэн хүндрэлтэй болов уу, надад лав ихэд хачирхалтай санагдсан хэхэ... /
Харин Лизбет Саландер - 23 настай хэдий ч биеийн хөгжил тааруу, яг л 14 настай охин мэт бие бялдартай, нийгэмд өөрийгөө хянах чадваргүй гэж тооцогдсон, дуу муутай, доожоогүй, гаж мэт харагдах Саландер... Нийгмийн ёсзүйгээс тэс өмнөө өөрийн гэсэн ёсзүй, шударга ёсны дүрэм, хуультай түүнийгээ чанд сахидаг, компьютерийн супер хакер, гоц ой тогтоолттой, хэчнээн турьхан ч ямар ч хүчтэй эрийг унагах тулааны арга техник сайтар эзэмшсэн, хэзээ ч, хэнд ч үл бууж өгөх бүсгүй...
Уг зохиолын эхлэлд Миллунимм сэтгүүлийн эрхлэгч Санхүүгийн чавдарлаг сэтгүүлч Михаел Бломквист хэлс хэрэгт гүйтгэгдэж Шведийн нэгэн баян гэр бүлээс гаралтай Харрист Вангер гэгч дөчин жилийн өмнө ор сураггүй алга болсон тухай. Энэ хугацаанд нас дээр гарсан авга ах нь эл хэргийн үнэн мөнийг мэдэхийг хүснэ.
Хилс хэрэгт гүйтгэгдсэн Михаел Бломквистэйг тохиролцсоны үндсэн дээр хөлсөлж өөрийн гэр бүлийн түүхэн ном бичүүлж буй дүрээр уг учир битүүлэг хэргийг судаллуулдаг. Хэрэг бодсоноос ч илүү эдрээтэй бөгөөд цуврал аллага руу хөтөлдөг.
Харин түүнд нууцлаг, ер бусын луун шивээст охин Лизбет Салендер гэгч туслана. Салендер нйигмийн зүгээс биеэ авж явах чадваргүй гэсэн шүүх эмнэлэгийн магадлагаагаар түүнийг асран хамгаалах хүнийг Шведийн ЗГ-аас өгдөг гэвч тэр хүн нь хэний ч төсөөлөшгүй хүчирхийлэгч донтой хүн байдаг. Салендэрийн хувьд тэрээр хүмүүсийн хувьд биеэ авж явах байдал нь этгээд нээлттэй биш ч маш чадварлаг хувийн мөрдөгч төдийгүй ямар ч хүний хувийн компьютерийг хакердаж хүссэн мэдээлэллийг нь байгууллагынхаа үйлчлүүлэгчидэд олж өгдөг охин юм.
Даанч түүний өмнө нь асран хамгаалж байсан хүн нь нас барж боловсролтой цэвэрхэн албан тушаалын цаана дүрээ нуусан өөдгүй хүн асран хамгаалахаар болж нэг бус удаа түүний зэрлэг хүчирхийлэлд өртддөг. Гэсэн ч Салендер өөрийн мөрдөгчийн авъяасаараа маш нарийн төлөвлөж бодсоны эцэст хариугаа авж энэ асуудлаасаа гарч чаддаг.
Харин Бломкивст сэтгүүлч мэргэжилээрээ туршлагатай төдийгүй санхүүгийн эрэн сурвалжлах талдаа нэлээн мэрэгшсэн сэтгүүлч. Тэрээр алдартай Уестернон гэгч бизнесмений санхүүгийн булхиа, хууль бус үйлдэлийн талаар илчилсэн нийтлэл гаргадаг боловч эцэст нь шүүх түүнийг хүний нэр төрд халдсан хэргээр 3 сарын хорих ял, мөнгөн торгууль ноогдуулдаг. Бломкивст ялдагдсандаа сэтгэлээр нэлээн унаж сэтгүүлийнхээ газраас гарах үеэр хөгшин Вангер түүнийг судалж хамтран ажиллах санал тавьдаг. Хамгийн гол зүйл нь 40 жилийн өмнө сураггүй алга болсон түүний гэр бүлээс гаралтай Харрист Вагнер гэгч охины үл мэдэх хэргийг илрүүлэхэд туслахыг санал болгож хариуд нь өөрийн нэр төрийг цэвэрлэхэд туслахаар тохиролцдог. Ингээд л Бломкивст Вагнерийн гэр бүлийхэн амьдардаг эдлэнрүү сууршингаа 40 жилийн турш охины сураггүй болсонтой холбоотой цагдаагийн тэмдэглэл нэлээн материалтай зууралдах болдог. Тэрээр Вагнерийн гэр бүлийн түүхэн ном гаргах гэсэн нэрийдлээр нуугдаж тэдний гэр бүлийг судалж энэ хэрэгт хэн нэгэн холбогдолтой байж болох талаар судалж эхэлдэг.
Энэ явцад Вагнерийн гэр бүлийн нууцад орж энэ хэрэг хэзээ ч шийдэгдэхгүй мэт анх санагдаж байсан ч түүний төсөөлөл үгүй болж улам хэргийн гүнд орж судалсаар хэний ч олоогүй сэжүүрийг олж хэд хэдэн холбогдох материалыг олж авдаг. Гэсэн ч түүнд мөрдөгчийн турршлага авяас байхгүй тул түүнд туслах хэн нэгэн хэрэгтэй болдог.
Харин энэ үеэр түүнийг анх хөлслөхдөө бүхий л талаар судлахын тулд Салендер гэгч охиноор мөрдүүлсэнийг мэдээд өөрийнхөө талаархи мөрдсөн тайланг уншихад үнэхээр түүний бүхий л мэдээлэл бүр хувийн мэдээлэлийн хүртэл цуглуулсан байхыг хараад Салендертай уулзаж түүнтэй хамтарч ажиллах санал тавина.
Үргэлжлэл бий ........................