Sunday, December 8, 2013

Өнөөдөр яаадаг өдөр бэ







Энэ өдөр ажлийн эхний 7 хоногийн эхний өдөр сайхан эхлэвэл зүгээр гэж боддог. Гэтэл өглөө босоод л санаа алдаад уйлмаар ч юм шиг, хэн нэгэнтэй дугархаас ч дургүй хүрч өөрийгөө ойлгохоо больчлоо. Намайг харсан хүмүүс гайхаад л байхам. Гэхдээ надад юу тохиолдсоныг би мэднэ. Би сайхан зүйлийг олж авж бас мэдэрсэн харин одоо тэр зүйл дахиад надад ирэхгүй, бүтэхгүй гэхээс амьсгал давахцаж нулимс дусах шиг болох юм.
Би амьдралынхаа хугацаанд өөрийгөө иймэрхүү байдлаар мэдэрч үзсэнгүй.Нэг бодлоор ийм байх нь сайхан ч эргээд цаашид яах бол гэхээс зүрх түг түг гэж толгой өвдөх шиг болоод байна. Хэн нэгэнд ажлаа тараад очоод учирлаж хэлмээр ч хэн ч ойлгохгүй юм шиг санагдааад өөрөө л өөртөө бичэж сууна. Бас өөртөө дотроо асуулт асууж сууна. Цаашид яах вэ? 
Асуугаад хариулт олсонгүй. Харин завгүй байвал илүү дээр гэж бодлоо. Ажлаа хийлээ. Нэмэр байсангүй. Хөгжим сонслоо. Уйлчах гээд.... Харин дотроо уудалж юм бичвэл дээр байна шүү. 
Уншиж дуусгаагүй номоо бариад сууж байсан бол нэг хэсэгтээ л түүндээ автаад завгүй байх байсан байх даанч их овортой том болхоор гэртээ орхчихсон. Харин эртхэн ажлаа тарвал гэртээ очиж номоо  уншихаас тэгвэл бас ч өөрийгөө сонсох завгүй байндааа.
Ийм өдөр дахиад битгйи давтагдаасай. Маргааш арай л өөр байгаасай даа.





No comments:

Post a Comment

Албан байгууллага болон айл гэр, амин орон сууцны бохир, цэвэр усны шугамын /септик/ шийдэл шинээр суурилуулах Сантехник угсралт холболт Сан...