Monday, May 8, 2023


Албан байгууллага болон айл гэр, амин орон сууцны бохир, цэвэр усны шугамын /септик/ шийдэл шинээр суурилуулах
🔧Сантехник угсралт холболт
🔧Сантехник засвар үйлчилгээ, гагнуур
🚰Цэвэр бохир усны шугам хоолой бөглөрөлт, хөлдөлт гаргах зэрэг 24 цагийн дуудлагаар оношилгоо үйлчилгээ хийж гүйцэтгэнэ.
❗️Манай гадна бохирын септик системийн давуу тал:
⚠️Эко оновчтой зөв шийдэл
⚠️Өвөл хөлдөхгүй
⚠️Үнэр гарахгүй
⚠️Хамгийн хямд зардалаар
⚠️Хөрсний онцлогоос хамаарч зөв шийдэл, угсралтын хийж гүйцэтгэнэ.
⚠️Шугам хоолойг бөглөрч хөлдөхгүй байхаар угсарч сурилуулна.
⚠️Гэрээгээр 2 жилийн баталгааг захиалагчиддаа олгоно.
Холбоо барих:
📞 90101215 📞99605235
💌 Bsunconsulting@gmail.com


Friday, April 7, 2023

  Бие даасан бохирын шийдэл

        Амины орон сууцанд түгээмэл ашиглаж буй бохирын систем нь септик болон нөөцийн саванд төвлөрүүлэн соруулдаг шийдэл юм.
        
        Энэ нь бохир хаягдлыг ялган задалж, ялгаран тунасан шингэн хэсгийг нь газрын хөрсөөр дамжуулан бүрэн цэвэршүүлэн шүүж, улмаар хөрсний усанд тэнцэх халдваргүйжүүлсэн усыг гаргадаг. Иймд бохирын сав (танк) дотор бохирын хатуулаг лаг тунаж, үүнийг 3-4 жилдээ ганц удаа соруулах тул септик систем нь хэрэглээний зардал багатай манай орны хувьд хамгийн тохиромжтой шийдэл юм.

    Шаварлаг, усны түвшин дээр байрласан хөрснүүдэд септик систем нь тохиромжгүй. Энэ тохиолдолд соруулдаг бохирын худаг төлөвлөх нь оновчтой. Бохир ус соруулдаг 10 тоннын машин нэг удаа 50-80 мянган төгрөгөөр сордог тул ашиглалтын явцад хэрэглээнээс шалтгаалсан зардал гарна. Дотор бохир усны шугам хоолойн холболтыг ажлын зурагт зааснаар холбоно. Гал тогооны угаагуурын бохир усны хоолойд тос баригч заавал тавих шаардлагатай.


 ХУВИЙН СУУЦАНДАА БОХИР ЗАЙЛУУЛАХ СИСТЕМ СУУРИЛУУЛАХ НЬ

Мэргэжлийн зөвөлгөө үйлчилгээ авахыг хүсвэл
Гэрэлт нар консалтинг ХХК
Г.Баттулга Холбоо_барих: #Bsunconsulting@gmail.com
📞
99605235 90101215
Зуслангийн_газартаа, эсвэл хашаандаа #цэвэр, #бохир_усны_системээ бие даан шийдсэн тохилог сууцандаа тав тухтай амьдрахыг хүсч байгаа иргэд, уншигч та бүхэндээ хэрэгтэй энэхүү зөвлөмжийг бэлтгэлээ.
Нийслэл хотын ихэнх хэсгийг эзэлдэг гэр хорооллын айл өрхүүд, амины орон сууц барьж буй иргэдэд тулгардаг нийтлэг асуудал нь мэдээж бохирын шийдэл ба түүнд зарцуулах зардал байдаг. Өндөр өртөг, ажиллагаа ихтэй байдгаас асуудлаа шийдэж чадахгүй байгаа олон айл өрх бий.
Тэгвэл эдгээр иргэддээ зориулан хамгийн бага зардлаар асуудлаа хэрхэн шийдэж болох талаар “Агула Хаус” компанийн мэргэжилтнүүдээс зөвлөмж авлаа. Тус компани нь 2016 оноос инженерийн төвлөрсөн шугамд холбогдоогүй захын хорооллын болон зуслангийн барилга байгууламж, хувийн сууцуудад бохир хаягдал зайлуулах систем суурилуулах төсөл хэрэгжүүлж, цаашид “НӨГӨӨ систем” брэнд бүтээгдэхүүн үйлчилгээ болгон хөгжүүлэхээр төлөвлөжээ.
Хувийн сууцандаа бохир усны хаягдал зайлуулах “НӨГӨӨ систем”-ийг суурилуулснаар амьдралын чанар дээшилж тав тухтай байхаас гадна хөрс болоод орчныг бохирдлоос хамгаалах, хувь хөрөнгийн үнэ үнэлгээ нэмэгдэх чухал ач холбогдолтой.
ХЭРЭГТЭЙ БҮТЭЭГДЭХҮҮН:
Бохирын систем /тунгаагч сав, цутгамал бетон/
Ариун цэврийн өрөөний шийдэл /суултуур, тосгуур, шүршүүр/
Инженерийн төвлөрсөн шугамд холбогдоогүй барилга байгууламжийн бохир усны хаягдлыг зайлуулах систем нь 1920-иод оноос барууны орнуудад нийтлэг хэрэглээ болжээ. Одоогоор энэ төрлийн боловсронгуй хэд хэдэн систем байгаагаас олон улсын хэмжээнд химийн бодис ашиглан бохирыг задлах аргаас эрс татгалзаад байгаа юм.
“Бохир хаягдлын усыг тунгаан шүүж, цэвэршүүлэн хөрсөнд тархаах” арга нь хөрсийг бохирдлоос хамгаалах, орчны бохирдлыг бууруулах байгальд ээлтэй шийдэл бөгөөд хүмүүсийн амьдрах цэвэр тохилог орчинг бүрдүүлэхэд онцгой хувь нэмэр болох юм. Зуслангийн болон гэр хорооллын айлууд, амралт сувиллын газар, уул уурхайн хотхон, орон нутгийн айл өрх, албан байгууллагууд энэхүү шийдлийг ашиглах бүрэн боломжтой.
#ТЕХНОЛОГИ_АЖИЛЛАГАА
Механик, биологи, хөрсний гэсэн гурван дамжлага ажиллагаатай бичил систем нь тунгаах сав /дунд нь тасалгаа гаргасан бохирыг хоёр дахин тунгаах үүрэгтэй/, дамжуулах хоолой /үзүүр хэсэгт нь бохир усыг жигд тархаах шүүрэн шанага шиг нүхнүүд гаргасан/, шүүлтүүрийн хэсэг /шигшиж ялгасан чулуун давхарга/ зэргээс бүрдэнэ.
Тунгаах сав нь урьдчилан дүүргэсэн устай байх бөгөөд урсан орсон бохирын хүнд хэсэг нь савны ёроолд лаг давхарга болон тогтож, хөнгөн хөөс тостой хэсэг нь хөөсөн давхарга болж дээгүүрээ хөвдөг. Дунд нь ялгарсан саарал усан давхарга нь хоёр дахь сав руу орж, дахин тунгаагдсаны дараа дамжуулах хоолойгоор шүүлтүүрийн хэсэг рүү орно.
Шүүлтүүрийн хэсэг нь саарал усыг шүүж, дамжуулан газрын хөрсөнд аажмаар бүрэн цэвэршүүлж тархаах үүрэгтэй. Тархаж буй ус нь газрын хөрсөнд шингэх хүртэл үлдсэн бохирдуулагч хэсэг нь шүүлтүүрийн болон хөрсний молекулын гадаргуу дээр наалдан хөдөлгөөнгүй тогтож үлддэг ба эдгээр хэсгүүдийн ихэнх нь микробын ялзрал болон шүүрэх явцаар цэвэршдэг.
Бохир зайлуулах “НӨГӨӨ систем”-ийн ЯЛГАРАХ ОНЦЛОГ:
Овор хэмжээ бага
Үнэ хямд
Хаягдал соруулах давтамж хол
Ашиглалтын хугацаа урт
Дахин засварлах боломжтой
1920-иод оноос хэрэглээнд нэвтэрсэн, олон улс оронд ашиглагдаж байгаа систем
Манай орны эрс тэс уур амьсгалд тохируулан шийдсэн
Одоогоор бидний ашиглаж буй систем нь бохир хаягдлыг хураах савтай боловч хэрэглээнээс хамаарч амархан дүүрдэг тул соруулах, тээвэрлэж асгах гээд ажиллагаа, зардал ихээхэн шаарддаг. Зарим тохиолдолд уг асуудлыг шийдэхийн тулд шууд хөрсөнд нь шингээж байгаа нь байгальд маш муу нөлөөтэй. “Бохир хаягдлын усыг шүүж цэвэршүүлэн хөрсөнд тархаах" аргыг ашигласан шийдэл нь хямд өртгөөр босох ба барилгуудыг тус тусад нь бие даасан, эсвэл хэсэгчлэн холбож болох давуу талтай.
Ямар нэг химийн бодис хэрэглэхгүй, энгийн аргаар бохир хаягдлын усыг цэвэршүүлэн хөрсийг болоод орчныг бохирдлоос хамгаалж, хэрэглэгчдийн зардлыг хэмнэж, ая тухыг бүрдүүлэх энэхүү систем нь манай улсын барилгын хөгжилд чухал нөлөө үзүүлнэ.
#мэргэжлийн_зөвөлгөө_үйлчилгээ_авахыг_хүсвэл Гэрэлт нар консалтинг ХХК
#Холбоо_барих: #Bsunconsulting@gmail.com

Thursday, October 31, 2019

        Ажиллах хугацаанд анх удаа аялалаар явах боломж олдсон юм. Урьд нь ажлын шугамаар хөдөө орон нутагт аялаж амарангаа ажилаа амжуулаад ирдэг байсан бол энэ удаад Хятадын нийслэл Бээжин, мөн Өвөр Монголын нийслэл Хөх хотоор зам зуур аялах боломж олдсонд үнэхээр сайхан хэрэг байлаа. Анх удаа болоод ч тэр үү үзсэн харсан бүхэн сонин содон л санагдсан заримдаа Монголынхоо хөгжилтэй харицуулахад өөрсдийгөө голомоор санагдсан.
    Ажлын маань хэдтэй хамт аялалын групп болох нийт 27 аялагчид, 2 хөтөч жолоочтойгоо нийлээд 30-лаа замд гарсан юм. Зам зуур аялалын хөгжилтэй, содон зүйлээр дүүрэн байлаа.Аялагчид хоорондоо монетоо зохиож, бидний зорилго нэг хэсэгтээ л монетоодоо юу өгөх үү? гэсэн хүмүүс их байлаа. Энэ нь ч заримдаа өдөр нь үзэж харж дуусаад буудалдаа юу хийхээ мэдэхгүй хэвтэж байсанаас илүү дээр хөгжилтэй байлаа. Бээжин орохоосоо өмнө Хөх хотоос гарах замдаа энэ үйл ажиллагаа дуусгах ёстой байлаа. Мөн аялалын замд хүн бүр өөрсдийгөө танилцуулж авьяасаа харуулж харин би гэдэг хүн байгууллагаа сурталчиллах нь эрхэм байсан юм.
        Аялалын явц ийм нэг иймэрхүү байсаан. Харин үзсэн харсан зүйлээ тунгааж бодсоноо бичихэд хөрш зэргэлдээ Хятадын нутгаар аялах нэг бодлын энэ улс үндэстэн яагаад Дэлхийн эдийн засагт тэргүүлж, яагаад манайхан эндээс бүх зүйлээ худалдаж аваад байгаа , Энэ улсийг үзэн ядаад байгаа талаар бодит байдал дээр хараад эрэгцүүлэхийг хичээж байсан.  Мэдээж хэд хоног өнгөц хараад яаж дүгнэлтэнд хүрж чадах билээ.
           Гэхдээ өнгөц ч гэсэн харахад бид үнэхээр залхуу, тэр тусмаа залуус бид хэтэрхий залхуу санагдсан. Хятадууд ажилд шоргоолж мэт зүтгэж, цаг хором бүрийг алдахгүйг хичээдэг нь харагдсан. Гэхдээ Хятадуудыг магтах гэсэнгүй харин суралцах зүйл байгааг л өөртөө сануулах гэсэн юм. Хүмүүс нь харахад нэг л хүйтэн харагдах бөгөөд залуус нь арай л гайгүй харагдасан ч инээхээр заримийхан шүд үнэхээр муухай, идэж ууж байгаа зүйлээс нь юм уу , амьдарч буй газар нутгаас нь шалтгаалж байна уу үнэхээр мэдсэнгүй. За тэр ч яахав эхлээд  гудамжаар нь явахад муухай үнэр хаа сайгүй тааралддаг. Сүүлд нь энэ үнэр байтугай хоолонд нь дассаж эхэлдэг юм байна лээ. Хүн гэдэг амьдрах орчиндоо дассан зохицон гэдэг үнэхээр үнэн юм. Зарим аялагчидийг харахаар хоолоо эхлээд үнэрлэж үзэж байгаа нь инээдэмтэй санагддаг байлаа.
        Өвөр Монголын музейгээр ороход барилга байгууламж, орчины хувьд үнэхээр манайхаас хол дээр байсан бөгөөд үзвэрийн хувьд манайхийг гүйцэхгүй санагдсан. Музей рүү ороход гадны дотны жуулчин гэлтгүй үнэгүй үзэх төдийгүй камер авч орж болдог манай музейгээс нэлээн чөлөөтэй үйлчилгээтэй нь үнэхээр таалагдсан. Цаг давчуу болохоор хальт шахуу ороод гарлаа. Цааш нь 2008 оны Бээжингийн Олимп болсон Төмрөөр хийсэн (төмөр элемент бүр нь 1000 тн жинтэй), 67 метр голчтой “Шувууны үүр” Биднийг очиход дотор ямар нэгэн үйл ажиллагаа байхгүй болохоор оруулах боломжгүй гаднаас харах л боломжтой гэж хэлсэн нь харамсалтай. Шувууны үүрний хажууд хааш хаашаагаа дөрвөлжин "Усан шоо" гэх Бээжингийн Олимпийн үеэр усан төрлийн тэмцээн зохиогдсон цэнгэлдэх хажуухад нь харагдана. Усан спортын төв нь нарны гэрэлд хөвж буй мөс мэт харагдах бөгөөд салхинд найган хөдөлөж байх юм. 
          Үүнийг барилгын гадаргыг бүрдүүлэгч 3000 агаарын дэрийн тусламжтайгаар шийджээ. Усан шооны урт ба өргөн нь 170 м, өндөр нь 30 м.

        Үүнийг Гадаадад суугаа Хятадын иргэдийн санаачлага хөрөнгөөр бүтээсэн гэж ярих нь Хятадууд  эх орноо гэсэн үзэлтэй нь юм байна гэсэн бодол төрсөн.
Үүнээс гадна Дэлхийн хамгийн том талбай болох Тян Мэний талбайд очиж үзлээ. Миний мэдэхээр түүхэнд 1989 онд энэ талбайд бослого гаргасан оюутнуудыг олноор нь хомроглон устгасан гэдэг.
        Өдрийн цайндаа орчоод дильфений тоглолт, зааны тоглолт үзсэн юм. Зааны хувьд их өрөвдөлтэй амьтан мэт санагдсан. Номхон дөлгөөн нүдэн яасан ч хөөрхөн юм. Эзэнийхээ үйлдэл бүрийг дуурайж, хүн бүрийг хошуун дээрээ суулгаад зураг авхуулж мөнгө олох юм.
Энд бүх зүйл үнэтэй гадны жуулчидаас аль болох мөнгө салгах гэж л оролдох юм. Зүгээр явж байтал зураг дарчаад түлхүүрний оосоронд хувилаад аваад ирнэ. Заан дээр суулгаад зэрэг дарвал мөнгө, заанд гадил хүртэл мөнгөөр авч өгөх болох юм. Үнэ мөнгөн дээр ч хотоосонгүй өөрсдтэйгээ харьцуулахад л манайхан чинь юу ч байсан сайн хүмүүс болж үнэгүй өгдөг хүмүүс шүү дээ. Ийм жаахан зүйлийг ч мөнгө болгодог хүмүүс биднээс хөгжил дэвшилээр тэргүүлэх нь тодорхой байхдаа гэ бодогдов.
        Дильфиний тоглолт үнэхээр сэтгэл хөдөлгөм юм. Тийм чадамгай сурагсан нь гайхалтай.
Усан доторхи аккуримийг харин төсөөлж байсанаас сэтгэлд хүрсэнгүй. Нэлэнхүйд нь усан аккуримд далайн амьтадыг харах юм байх гэж бодтол миний бодсон өөр байжээ. Энэ нь Хуурай газрын аккуримм болохоор том том аккуриммийг байршуулсан байлаа. Гэхдээ л Монголд маань ийм зүйл ч байхгүй шүү дээ.
        Маргааш өглөө нь амьтаны хүрээлэн үзэхээр хөдөллөө. Бид очиход өглөөгүүр  ихэнхи амьтад нойрмогдуу байсан бөгөөд бүр арслан ирвэс нь хүртэл унтаж байсантаа таараад урам хугарсаан. Харин үзэхэд хөгжилтэй амьтан чинь сармагчин байсийм .Тэр ямар төрлийхэн байсаныг мэдсэнгүй. Маш олон сармагчин дотроос нэг жижиг сармагчин бидний өмнө өсөрч дэвэхцэж, тоглож өгч байлаа. Бас "Оронг" гээд нэлээн нуруулаг урт эвэртэй, миний мэдэхээр бугатай адилхан ч цоохордуу энэ амьтан их сүрлэг цог золбоотой харагдсан юм.
            Орой нь бид хэд Бээжингийн захаар явлаа. Энэ  худалдаа ядармаар бас хөгжилтэй ч юм шиг мэдэхгүй заримд нь Хөтөч сануулж зааж өгч байсан бөгөөд би бол энэ тухай сонсож байсан ч ийм цаг үрсэн нэг бодлын сэтгэл ханамжтай худалдаа гэдгийн өөрийн биеэр мэдлээ.
1000 Юаны бараа 20, 30 юань хүртэл буух юм мэдээж та хэр их чадвартай наймаачин бэ гэдгээс шалтгаалан. Мэдээж сайн ярьж чадвал хямд авж чадах бөгөөд муухан ярьвал энд байгаа үнээс нь хэт өндөр ч худалдан аваж ч  болох юм.

Saturday, September 2, 2017

Сайн уу бдог минь
Блог хөтөлөөд 2014 оноос хойш түр орхисон байна эргээд өөрийн сэтгэгдэл бас сонин хачинаас бичихээр шийдлээ. Ингээд энэ хугацаанд 2 сайхан хүүгийн ээж гэрийн эзэгтэй болсон байна. Тиймээс энэ хугацаанд төрсөн сэтгэгдэл туршлагаасаа хуваалцахаар шийдлээ
1 Том хариуцлага
Сэтгүүлийн сайхан ажилаасаа гараад төрийн албанд ажилд орлоо. Эхэндээ ямар эвгүй байсан гээч урьдын танил ширээ, дасал болсон хамтран зүтгэгч нараа шинэхэн бөгөөд ширүүхэн зантай нэг өрөөний албан хаагчидтай харьцуулахад үнэхээр том ялгаа байлаа.
Би гэдэг хүн чинь яасан ч тэвчээргүй юм бэ энэ чинь зүгээр л намайг шалгаж байгаа гэж өөртөө хэлмээр санагддаг байлаа. Үнэндээ тэд нар надад дургүйцлээ илэрхийлэх нь зөв  юм шиг санагдлаа Надаас туршлагатай олон жил ажиласан байхад би өмнүүр нь гэнэт ороод ирсэн болохоор эхэндээ надад эвгүй байлаа. Ер нь тэгээд ямар ч зүйл харилцаанд удаан байгаад ирэхээр хүний мөн чанар танигдсан уу гэлтэй надад сайн болсоон. Би гэдэг хүн чинь гэдсэндээ маматай нэг хэсэг ажилаа хийвээ удаачгүй 10 сарын дараа дикретээ аваад гэртээ амарсиймдаа.Том хариуцлага гэдгийн хувьд ээж болох гэдэг чинь ажил хийхээс илүү том хариуцлага юм байна гэдгийг 2015 оны 05 сарын 07нд биеэ махбодиороо сэтгэл зүрхээрээ мэдэрлээ.

Sunday, February 9, 2014

Долоон бурхан одны домог

Эртээ урьдын цагт цорын ганц хүүтэй нэгэн эмгэн байж гэнээ. Хүү нь хугацаагүй цэргийн албанд яваад их удсан байж л дээ. Эмгэн нас нь дээр гарах тусам улам ихээр хүүгээ санах болжээ. Тэгээд ханан гэрээсээ явж хадан гэртээ очихоосоо өмнө хүүгийнхээ барааг нэг харах юмсан гэж бодох болж. Энэ хүслээ орой болгон долоон бурханд даатган залбирах болж гэнэ.
Удсан ч үгүй хүүгийнх нь явсан дайн төгсгөл болсон сураг дуулдаж эмгэн хөл нь газар хүрэхгүй ихэд баярлан хүүгээ хүлээж эхлэв. Гэтэл гурав хоногийн дараа эмгэн хүүгийнхээ барааг үнэхээр харсан боловч хүү нь амьд биш, хүүгийн цогцос л хүргэгдэн иржээ. Долоон бурхан эмгэний хүсэлтийг яг таг биелүүлжээ. Эмгэнийг амьдад нь хүүг нь харуулсан. Эмгэн хүсэхдээ, өөрийг нь л үхэхээс өмнө хүүг нь харуулаач гэснээс бус үхэхээс минь өмнө хүү минь эсэн мэнд эргээд ирээсэй гэж хүсээгүй, өөрөөр хэлбэл хүслээ зөв илэрхийлж чадаагүй байжээ.


Долоон бурханд хэзээ ч өөрийгөө даатгаж болдоггүй гэнэ, учир нь долоон бурханы буулт нь нэг хүнд хүнддэг учраас бусдын сайн сайхны төлөө л долоон бурханд залбирч байх ёстой юм байна. Харин өглөөний ургах наранд бол өөрийнхөө хүслийг даатгаж болдог юм гэнэ.

Манай ухаант хөгшид маань ургахын улаан наранд цай сүүнийхээ дээжийг өргөн байж үр хүүхэд биднийхээ сайн сайхныг даатгадаг байсан нь тийм учиртай юмсанжээ.

Хэдийгээр энэ нь улирч өнгөрсөн мухар сүсэг мэт санагдавч бидний хий хоосон бурангуй шашны гэх олон зүйлс өнөөгийн шинжлэх ухаанаар үнэн болох нь батлагдаж байгаа билээ. Хамгийн энгийн жишээ нь японы эрдэмтэн Эмото Масаругийн усны молекулын зургаас бид усанд сайн үг хэлж сайхан бодол шингээхэд ус хэрхэн өөрчлөгддөгийг харж болдог. Энгийн усны молекулын талст ямар ч замбараагүй байхад, сайхан хөгжим, бурханы маань “сонссон” усны талстууд цасан ширхэгнийх шиг гоё хэлбэрт орсон байдаг. Ус бол мэдээллийг өөртөө хамгийн ихээр шингээн тээвэрлэдэг бодис гэдгийг эрдэмтэд батлаад байгаа. Энэ нь манай бурханы номны маани гүрэм шингэсэн рашаан, христ сүмийн ариун ус гэдэг нь бодит зүйл болохыг баталж байна гэсэн үг. Мөн хамгийн сүүлийн үеийн гэгдэх ноетикийн шинжлэх ухаан нь хүний бодол санаа гэдэг бол тодорхой энерги, энерги учраас жинтэй, жинтэй учир бодит ахуйд үйлчлэх чадвартай гэдгийг судалдаг. Энэ нь буддын хоосон чанарын онолтой агаар нэгэн билээ.

Монголчууд маань сайн санааны үзүүрт тос, санаа сайн бол заяа сайн гэж ярьдаг. Өглөө болгон ээж бүрийн өргөсөн цай болон сүүний дээжээр нэгэн айл өрхийнхөн сайн явж улмаар нийт монгол даяараа сайн сайхан амьдарсаар ирсэн байх гэж бодогдном. Та мэргэн ухаандаа нэгийг тунгаамуу.

Албан байгууллага болон айл гэр, амин орон сууцны бохир, цэвэр усны шугамын /септик/ шийдэл шинээр суурилуулах Сантехник угсралт холболт Сан...