Thursday, August 29, 2013

Хүн



Төрөх ба үхэл хоёроор бүх амьд биет хашигдсан. Гэхдээ амьд биетүүд дотор хүн л зөвхөн үхнэ гэдгээ мэддэг. Хүн нь Латинаар Homo sapiens  ("ухаант хүн")нэг зүйлийн амьтан юм. Дэлхий дээр оршин буй бусад амьд организмтай харьцуулахад хүн нь маш өндөр хөгжсөн тархитай бөгөөд ярих, сэтгэх, өөрийгөө шинжих чадвартай. Сэтгэлгээний энэхүү чадвар, хойд хөл дээрээ явдаг, биеийн босоо хөгжилтэй хослон хүн нь бусад зүйл амьтдаас илүүтэйгээр урд мөчөө ашиглан төрөл бүрийн багаж хийх, хэрэглэх боломжтой болжээ. ДНХ-гийн судалгаагаар орчин үеийн хүн нь ойролцоогоор 200,000 жилийн өмнө Африк тивд үүссэн гэх бөгөөд орчин үеийн хүнтэй ижил анатоми бүхий чулуужсан үлдэгдэл Африкаас олдсон юм. Улмаар бусад тивүүд рүү нүүн тархсан байна. 2012 оны байдлаар Дэлхийн хүн ам 7 тэрбумаас даваад байна. Хүний түүхийн эхэн үед хүмүүс нь ус болон бусад төрлийн байгалийн баялаг (газар тарилан эрхэлж болохуйц тал, ангаар баялаг ой гэх мэт), уур амьсгалын нөхцлөөс ихээхэн хамаарч байжээ. Орчин үеийн технологийн дэвшил нь хүмүүст бүх төрлийн уур амьсгалын нөхцөлд амьдрах боломжийг олгож, сүүлийн хэдхэн арван жилийн дотор хүмүүс Антарктид, далайн ёроол, сансрыг судалж, тэнд богино хугацаагаар амьдарч байна. 
Хүн биологийн амьтаны хувьд:
  • -Насанд хүрсэн хүний дундаж өндөр 1.5 - 1.8 митр 
  • Хүний арьсны өнгө хар хүрнээс, цагаан шаргал хүртэл, үсний өнгө цайвар шараас, хүрэн, улаан хүртэл байх боловч ихэнх тохиолдолд хар өнгөтэй байна.
  • Насанд хүрсэн хүн өдөрт дунджаар 7-8 цаг, харин хүүхэд 9-10 цаг унтана -Хүний хуваагдаж буй эс болгон 23 хос хромосомтой байна. Үүний 22 хос нь автосом, үлдэх нэг хос нь хүйс тодорхойлдог хромосом юм. 
  • Биеийн эд эс дунджаар 50 дахин нөхөн төлждөг.
  • Хүн амьдралынхаа 25% өсөх нас, 58% идвэхитэй амьдрал, 17% өтлөх насаар өнгөрөөдөг.
  • 16-18 насанд физиологийн өсөлт гүйцдэг.
  • 20-25 насанд оюун ухаан боловсордог.
  • Хүний хүндийн төв нь хүйсэндээ байдаг. түүнээс 2 тийш хүндийн харьцаа нь 0,38:0,62=1,00 болж ертөнцийн нэгэн гайхамшигт алтан шугамын тэнцвэрийг олёон байдаг.
  • Биеийн зохион байгуулалтын хувьд амьтан хэвтээ бол хүн харин босоо зохион байгуулалтай байдаг.
  • Хүний амьдралын мөчлөг нь бусад хөхтөн амьтдынхтай адил. Бэлгийн хурьцлаар эр бэлгийн эс, өндгөн эстэй нэгдэн үр тогтоно. Энэхүү үр тогтсон өндгөн эсийг зигот гэх ба эмэгтэй хүн ойролцоогоор 38 долоо хоногийн турш жирэмслэнэ. Энэ хугацаанд хүний үр хөврөл бүрэн торнино. 
  • Тархи нь хүний төв мэдрэлийн системийн төв юм. Тархи нь "доод" буюу автоном үйлдлүүд болох амьсгалах, хооллох зэрэг үйлдлүүдийг удирдахаас гадна, мөн "дээд" буюу ухамсрын үйлдлүүд болох бодох, хийсвэрлэх зэрэг үйлдлүүдийг удирдана.
  • Мөн хүн нь байглаийн ямар ч нөхцөлд дассан зохицох чадвартай, амьдрахын тулд зайлшгүй тохиолдолд биологийн хүчин чадлаа хамгийн ихээр гаргаж чаддаг ухаант амьтан юм.
 Нийгмийн амьтаны хувьд:
  • Үзэл бодол, сэтгэгдлээ хүн нь хэл яриа, бичгээр дамжуулан илэрхийлнэ. -Анхны бичгийн системийг ойролцоогоор 5000 жилийн өмнө зохиосон бөгөөд энэ бол соёлын хувьсгалын үндсэн шат байв. Дэлхий дээр 6000 орчим хэл ойролцоогоор хэрэглэгдэж байгаа. 
  • Нийгэм гэдэг нь хүмүүсийн харилцаанаас урган гарсан зохион байгуулалт бүхий нийлмэл системийг хэлнэ. 
  • Хүний түүхийн эхнээс эхлэн одоог хүртэл оршин байгаа зүйл бол урлаг, соёл бөгөөд урлаг нь хүнийг бусад зүйл амьтдаас ялгадаг нэг гол түлхүүр шинж юм. 
  • Хүн нь амьтадаас ялгарах бас нэг гол зүйл бол эрх мэдэл, эд баялаг, нэр хүндээрээ бусдаасаа ялгарж нийгмийн давхараажилтыг бий болгодог. 
  • Тодорхой бүлэг хүмүүс, улс, угсаатны бүтцүүдийн хоорондын том хэмжээний зөрчил үүсдэг төдийгүй талууд, хоорондоо галт зэвсэг хэрэглэн хүчирхийлэл үйлдэх явдлаар илрэнэ. 20-р зуунд 167-188 сая хүн дайнд амь үрэгдсэн байна.
  •  Мөн хүмүүс хоорондоо бараа таваар хоол хүнсээ солилцох, наймаалцах замаар эдийн засгийн харилцааг бий болгож мөнгөн тэмдэгтээр зохицуулж байна. 
  • Хүмүүс хүрээлэн байгаа орчиндоо ихээхэн нөлөөлж байгаа энэ нь дэлхийн цаг уурын дулаарал, амьтадын тоо толгой хомсдож байгаа гэх мэт
Хүн бол сэтгэлийн амьтан:
  • Хүний бие махбодь, сэтгэлзүй хоёр хоорондоо салшгүй холбоотой. Сэтгэл санаа тавгүй байвал бие махбодид нөлөөлдөг. 
  • Хүний нийгэмд асуудал, бэрхшээл, айдас, зовлон, цөхрөл зэрэг сөрөг сэтгэгдэл мөн хайр дурлал, баяр баясал, аз жаргал,талархал зэрэг эерэг сэтгэгдэл угаасаа өгөгдмөл шинжтэй аж. Ухаарч үзвэл, эдгээр нь ч хүний амьдралын утга учрын хязгаар болж байдаг. Тийм ч учраас, нэг хэсэг суут сэтгэгч нар хүн байх тухай авч үзэхдээ олон асуудлын зэрэгцээ хүний сэтгэлийн асуудлыг нэгэн эгнээнд тавин онцолсон байдаг. 
  • Хүн сэтгэлээр өвдөж, сэтгэлээр эмчлэгддэг болох нь орчин үеийн зарим туршилтаар нотлогдсон.
Хүн бол улс төрийн амьтан:
  • Хүний нийгэм оршин тогтносон бүхий л үеийнхээ туршид сайн сайхан амьдралыг хүсэн тэмүүлсээр ирсэн нь бодит үнэн бөгөөд түүнийг хэрэгжүүлэх арга хэлбэрүүд нь өнөөдрийг хүртэл он цагийн шалгуураар төгөлдөржин боловсорсоор ирсэн бөгөөд үүнийг даган улс төр өөрөө шинэчлэгдэн баяжсаар ирсэн.Тийм ч учраас улс төр хүн бүрийн амьдралд хамааралтай байхын зэрэгцээ нөгөө талаасаа хүн бүрийн амьдрал улс төрөөс хамаарч байдаг. 
  • Манай он тооллын өмнөх тавдугаар зуунд агуу их сэтгэгч Аристотель “Улс төр бол өөр бусад хүмүүстэй байнгын харилцан үйлчлэлд байх үйлийн тавилантай атлаа нийгэм хамт олны дотор үнэ цэнэтэй амьдрах чадвартай нийгмийн амьтан болох хүний уг чанарт суурилна.” гэж үзсэн байдаг. Ө/Х Улс төрөөр чи оролдохгүй ч улс төр чамаар оролдоно. ХҮн төрөлхтөн түүхйин хугацаанд улс төрийн өөр өөр дэглэм, хэв маягаар хөгжиж ирсэн ч "Ардчилал" бол бүх дэглэмийн хувьд хамгийн боловсронгуй хүн эрх эрх чөлөөг дээдэлсэн засаглал юм.Энэ тухай “Ардчилал бол хамгийн муу засаглал, гэхдээ хүн төрөлхтөн үүнээс илүү сайныг олоогүй л байна” гэж Чөрчилл хэлсэн байдаг.
Хүний үүсэл, мөн чанрын талаархи философи үзэл
Философи мэдлэг нь бие даасан тогтолцоо болохынхоо хувьд 
 Хүний үүсэл гарлын тухай асуудал ертөнцийн үүслийн сургаалтай нягт холбоотой. Философи нь ертөнцийг гайхан биширч түүний зүй тогтлын нууцыг мэдэхийг зорьдог. Иймээс ч философичид хүний мөн чанарыг танин мэдсэнээр байгалын нууцыг танин мэдэж болно гэж үздэг. Хүний мөн чанрыг тайлбарлах гэсэн үе үеийн философичид эрэл хайгуул хийсэн төдийгүй Шинжлэх ухаан, Урлаг, Шашин гэх мэт олон салбар ухаанууд тайлбарлахыг зорьжээ.
Философи нь хүний гадаад хүчин зүйл бус харин дотоод зүй тогтол руу ханддагаараа шинжлэх ухаанаас ялгаатай.
Ингээд Философийн үе үеийн урсгал чиглэлүүдэд ХҮНИЙ МӨН ЧАНАР-ыг хэрхэн ойлгож байсаныг дурдая.


  • Эртний Философи: 
Хүнийг урт удаан хугацааны туршид орчлонгийн дүр/ космос/, бичил ертөнц /микрокосмос/ мэт үзэж байв. Аристотель бие, сэтгэл нэгдэлтэй гэж үзсэн. Сэтгэл нь биед байдаг. Хүний мөн чанар нь бие, сэтгэл гэсэн хоёрдмол шинжтэй гэж үзсэн.Платон ч мөн адил хүнийг бие, сэтгэлийн зохицол гэж үзээд санаалаг ертөнцөд хамаарч байдаг гэж үзжээ.


Гераклитийнхаар хүн өөрөө өөрийгөө бясалгах, эрэгцүүлэн бодох нь чухал гэж үздэг. Сократын философи үзэл нь хүн судлалын агуулгатай , ертөнц бол хүний ертөнц гэж үзээд таниж мэдэх арга нь ухамсараар дамжуулж шууд харилцах/диалог/ замаар ойртож очно гэж үзсэн.Ө/Х хүн бол хариуцлагатай амьтан, ёс суртахууны субъект гэж үнэлсэн.


  • Дундад зууны философи:
Хүний мөн чанар нь бие, сэтгэл,оюун гэсэн 3 хэсгээс бүрддэг гэж үзсэн. Дундад зуунд бүхий л зүйлийг шашны зүгээс холбон тайлбарлаж, хүн зөвхөн дотоод сэтгэлээ бурхантай өөрийгөө нийцүүлэх үйл гэж үзэж байв.Үүний илрэл нь Дундад зууны философичидийн төлөөлөл болох Августинхаар Хүн көвхөн бурханлаг байдлаар, бурханы хайр хишгийн тусламжтайгаар л бүтнэ.


Аквины Фома ч дээрхи номлолуудтай адил "Хүн бол бурханы заавар, бясалгалын ачаар л өөрийн оюун ухааныг зөв ашиглаж чадна " хэмээн итгэл төгс байв.


  • Шинэ үед:
Шинэ үеийн философи сэтгэлгээнд хүний онцлог шинжийг түүнйи оюун ухаан, сэтгэн бодохуйд байдаг бөгөөд оюун ухаан бол зүрх сэтгэлээс дээгүүр зүйл, хүн бол оюун ухаант амьтан гэж үзсэн.
И.Кантын үзлээр хүний гол онцлог нь трансценденталь зарчмууд, гоо сайхны эрэгцүүлэл хйих чадвар, ёс суртахуунаар тодорхойлогдоно гэж үзсэн.
Ф.Ницшегийн үзлээр хүний засаглалд тэмүүлэх эрмэлзлэлийг чухалчлаад лидер боло санаархал нь хүний мөн яанрыг бүрдүүлдэг гэж үзсэн бол Карл Маркс хүнийг тайлбарлах  социоцентрист онолоороо тайлбарлаж байв.Түүнийхээр мөн чанрыг ойлгоход хөдөлмөрийн үйл ажиллагаа шийдвэрлэх үүрэгтэй. Бие хүнйи шинж нь нйигмээс шалтгаалдаг хүн бол ухамсартай, өөрийгөө жолоодох ёс суртахуунтай, дэг журамд дуртай, дарлал мөлжлөгийг үгүйсгэдэг гэж үзээд хувийн өмч байхгүй явдал нь дарлал мөлжлөгийг устгадаг. Хүн бол нийгмийн амьтан гэж үзсэн./К. Маркс, Ф.Энгельс/

Хүний жинхэнэ мөн чанрын тухай эрэл хайгуул Орчин үеийн философид ч үргэлжилсээр байна.Ийнхүү үе үеийн сэтгэгчид болон өнөөгийн философийн урсгал чиглэлүүдэд хүний мөн чанрыг тайлбарлахдаа хоорондоо үлэмж ялгаатай үзлүүдийг гаргаж ирсэн билээ. Үүнээс үзэхэд хүн бол өөр өөрийн өвөрмөц, дахин үл давтагдах шинжтэй гадаад болон дотоод хүчин зүйлээрээ олон төрх байдалтай болохоор түүний мөн чанрыг танин мэдэж тайлбарлах аргагүй төдийгүй ганцхан үзэлд тулгуурлан ойлгож мэднэ гэдэг бол маш өрөөсгөл, алдаатай зүйл болох юм.

Хүний үүслийн талаархи ШУ болон бусад салбар ухаанд хэрхэн тайлбарласаныг товч авч үзье.

Шинжлэх ухаан нь хүнийг судлахад багагүй үүрэгтэй. хүнийг судлахдаа биологийн хандлагыг илүү авч үздэг.
Шашны үзлээр "Гүүнээс унага, ингэнээс ботго, сармагчингаас сармагчин, хүнээс хүн л гарна" түүнээс биш амьтнаас/мичнээс/ хүн үүссэх бололцоогүй харин Библи дэх Адам, Евагийн тухай домгоор тайлбарладаг.
Байгаль шинжлэлийн антропологид хүнийг дэлхий ертөнцийн бүр хожмын шатанд мичнээс үүссэн гэж үздэг.
Хүн хөхтөн амьтаны аймагт багтах бөгөөд түүнийг орчин үеийн шинжлэх ухаанд загас, дельфин, үлэг гүрвэл, мичнээс үүссэн гэх таамаглал болон харь гаригийхны бүтээл гэх таамаглалууд байдаг.
Эдгээр таамаглалын аль нь ч өнөөдөр бүрэн нотлогдоогүй боловч хүн төрөлхтөн өөрсдийгөө нэлээн хөгжсөн үүлдвэрийн хүн дүрст бичнээс гаралтай гэдэг таамаглалыг шинжлэх ухааны үндэслэл илүүтэй, логик сэтгэлгэний хувьд зөрчилгүй гэж үздэг.
Уг таамаглалыг бүр МЭӨ VII-II зууны үед Грек, Ромын Философичид гаргасан бөгөөд үүнийг үргэлжлүүлэн Францын эрдэмтэн Ж.Ламарк /1977-1829/ шинжлэх ухаанд онол болгон дэвшүүлсэн. Энэ онолын таамаглалыг Английн агуу байгаль шинжээч Ч.Дарвин/1809-1882/ хүнийг мичнээс үүссэнийг нотолсон судалгаа анх хийжээ. тэрээр хүн бол амьд ертөнцийн хөгжлийн зүй тогтлоор ерөөс доод шатны амьтан мичнээс эволюци хөгжлийн явцад үүссэн гэсэн дүгнэлтээ 1871 онд хйижээ.Дарвины энэ онолыг нйигмийн салбарт Ф.Энгельс гүнгийрүүлэн судалж мич хүн болж хувирсан зүй тогтлыг "Хөдөлмөр бол хүн төрөлхтөний нөхцөл мөн бөгөөд хөдөлмөр хүнйиг өөрийг нь бий болгосонюм" гэжээ.
Ямар ч шинжлэх ухаанд төгс онол байдаггүй. Магадгүй дээрхи 2 онолын дүгнэлт хэзээ нэгэн цагт бүрэн батлагдах. аль эсвэл оргүй үгүйсгэгдэж болох юм. Шинжлэх ухааны мэдлэгийг шалгах шалгуур нь урт удаан хугацааны  баримт үндэслэл, няцаалтаар баталгааждаг билээ.Тиймээм хүн бид өөрсдийгөө танин мэдэх шинжлэх ухааны олон үзлүүд цаашид ч шинээр гарч болзшгүй юм.

Мөн хүн гэж хэн бэ гэдгийг нэг хүний үзэл санаагаар бус олон сэтгэгч, ШУ-ны эрдэмтэдийн үзлийг бичиж оруулах гэж хичээсэн юм. Энэхүү хүний тухай тайлбарыг зөвхөн ШУ-н талаас нь төдийгүй Философийн талаас нь авч үзээд  үе үеийн сэтгэгчидийн үзлийг тайлбарласан ч хүний тухай тэрхүү үзлүүд нь ертөнцийн үүсэл болоод философийн үзэл баримтлалтай холбогдож байгаа юм.
Та ч гэсэн үүнийг уншаад өөрийн гэсэн үзэл баримтлалыг гаргаж ирэж яагаад болохгүй гэж магадгүй зарим нэг сэтгэгчийн үзэл баримтлалыг дэмжиж болох шүү дээ.


Дэлхийн түүхэн дэх суут 100-н хүний зургийг  хараад танд  юу бодогдож байна вэ?
Миний бодлоор өнөөг хүртэл маш урт хугацааг хүн төрөлхтөн туулж ирсэн. Энэ асар их хугацаандаа эдгээр эрхэмүүд бидний амьдралд нөр их хөдөлмөрийнхөө үр шимийг үлдээсэн билээ.
Хүнээс ямар ухаан, хүч чадал гардагийг бидэнд харуулж чадсан хүмүүс юм.



No comments:

Post a Comment

Албан байгууллага болон айл гэр, амин орон сууцны бохир, цэвэр усны шугамын /септик/ шийдэл шинээр суурилуулах Сантехник угсралт холболт Сан...